ОРХОН: “Америкийн соёл, мэдээллийн төв” нээлтээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Орхон аймагт “Америкийн соёл, мэдээллийн төв” энэ сарын 25-нд нээлтээ хийнэ. Тус төвийг байгуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Батлут АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жонн Браунтай өнгөрсөн оны дөрөвдүгээр сард уулзах үеэрээ тавьжээ.
Үүний дагуу шинээр
барьсан “Номын өргөө”-ний дөрвөн давхарт уг төвийг нээж, Эрдэнэт хотын хүүхэд, залуучуудад
англи хэл сурах, судлах, АНУ-ын соёл, боловсролоос суралцах боломжийг бүрдүүлж
байгаа юм.
“Америкийн соёл,
мэдээллийн төв” нээлтэд АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, УИХ-ын гишүүн
Д.Батлут, Орхон аймгийн удирдлагууд оролцоно.