ХӨВСГӨЛ: Хүн амын тоо 0,8 хувиар цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-17 13:41:15

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг  40 182 өрх, 136 885 хүн амтай болж өнгөрсөн оноос өрхийн тоо 0.9 хувиар өсөж, хүн амын тоо  0.8 хувиар цөөрсөн байна.


Нийт хүн амын 36.4 хувь буюу 49831 нь 17 хүртэлх насны хүүхдүүд, 54.8 хувь буюу 74 998 нь 18-59 насны, 8.8 хувь буюу 12056 нь 60 ба түүнээс дээш насны хүмүүс байна.


Нийт хүн амын 68092 буюу 49,7 хувь нь эрэгтэйчүүд, 68793 буюу 50,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүдийн 69,7 хувь нь хөдөө орон нутагт 30,3 хувь нь аймгийн төвд эмэгтэйчүүдийн 32,3 хувь нь аймгийн төвд 67,7 хувь нь хөдөө амьдарч байна гэсэн судалгаа гарсан гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

 

相关新闻