Говьсүмбэрийн арслангууд Увсын хүчтэнүүдийг ялж, их шөвөгт үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-19 10:55:53

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн гурав дахь барилдаан Увс-Говьсүмбэр аймгуудын хооронд өрнөлөө.


Тус барилдаанд Говьсүмбэр аймгийн баг 15:10-аар ялснаар шөвгийн дөрөвт шалгарч үлдэв. Ялалт байгуулсан Говьсүмбэр аймгийн багаас аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан М.Эрхэмбаяр нар тус тав, аймгийн арслан Н.Намнансүрэн, Г.Дармаажанцан нар хоёр давжээ. Аймгийн арслан Б.Гончигтавхайгийн хувьд бэртлийн улмаас энэ удаа дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэв.


Тэгвэл “Алтан цом”-ын аяллаа өндөрлүүлсэн Увсын бөхчүүдээс улсын аварга П.Бүрэнтөгс, начин О.Түмэн, Д.Тогтохжаргал, аймгийн арслан Л.Энхсаруул нар хоёр, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар нэг давсан байна. Ялсан Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарч 20 сая төгрөгийн шагнал авах болзол хангасан бол Увсынхан  таван сая төгрөг гардлаа.


Өнөөдөр 19:45 цагаас Ховд-Баян-Өлгий аймгууд учраа тааран барилдана. Хоёр багийн ялсныг их шөвөгт Говьсүмбэрийн долоон арслан хүлээж байгаа юм. 

相关新闻