БУЛГАН: Алтаргана наадамд оролцох 400 төлөөлөгчийг хүлээн авах гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 25, /МОНЦАМЭ/. Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Агын тойргийн төлөөлөгчидтэй алтаргана наадмаар хамтран ажиллахаар дөрөвдүгээр сарын 25-нд гэрээ байгууллаа.
“Бүх дэлхийн алтаргана-2024“ олон улсын XV их наадмыг Булган аймгийн Булган суманд 2024 оны 7 дугаар сарын 26-28-нд зохион байгуулах болсонтой холбоотойгоор ОХУ-ын Буриад улсын Агын тойргийн төлөөлөгчид Булган аймагт зочилж байна.
Энэ үеэр Алтаргана наадамд оролцох соёл, урлаг, спортын болон албаны 400
төлөөлөгчийг Булган сумын ЕБС-ийн 1 дүгээр сургууль, Спортын төрөлжсөн
сургалттай сургууль, Булган аймгийн Политехникийн коллежтой хамтран хүлээн авч
ажиллах гэрээг мөн байгууллаа.