ХӨВСГӨЛ: Гурван сум түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны
дөрөвдүгээр сарын 26
/МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын
ээлжит 26 дугаар хуралдаанаар энэ онд ой тэмдэглэх сум, албан байгууллагуудын товыг
баталлаа.
Тус аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойг 7 дугаар сарын 16-18-нд, Галт, Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ойг 7 дугаар сарын 17-19-ний өдөр тэмдэглэхээр боллоо.
Мөн Монгол Улсад Ойн салбар, Ус, цаг уур, Статистик, Орчин цагийн музейн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн
ойг тэмдэглэнэ.