ХӨВСГӨЛ: Он гарсаар мал, амьтны галзуугийн өвчлөл хоёр бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-01 15:16:26

Хөвсгөл 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт он гарсаар мал, амьтны галзуугийн 2 тохиолдол бүртгэгдсэн байна.


Тодруулбал, 3 дугаар сард Их-Уул суманд 1, Тариалан суманд 1 үхэр тус тус галзуурсныг устгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна. 


Харин нохойд хазуулж галзуугийн эрсдэлд өртсөн 56 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.


Иргэд ихэвчлэн золбин нохойд хазуулж байсан бол сүүлийн үед эзэнтэй нохойд уруулах тохиолдол нэмэгдэж байгаа гэж Зооноз өвчин судлалын төвөөс мэдээллээ.


Тус аймгийн 23 сумаас 17 нь галзуу өвчний голомттой бөгөөд урин дулааны цагт өвчний вирус илүү сэргэдэг. Ялангуяа Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цагаан-Уул, Галт, Цэцэрлэг сум галзуугийн эрсдэл их байдаг ажээ.

相关新闻