СЭЛЭНГЭ: Азийн эдийн засгийн чуулга уулзалтад Сэлэнгэ аймгийг урилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-01 15:42:38

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Жэжү мужийн зочидтой өнөөдөр албан уулзалт хийлээ.

 

Энэ уулзалтаар хоёр талын гадаад хамтын ажиллагааг салбар чиглэл тус бүрд хэрхэн өргөжүүлж, хамтарч ажиллах тал дээр байр сууриа илэрхийлж, харилцан ярилцлаа.

 

Сэлэнгэ аймаг нь БНСУ-ын хэд хэдэн муж, хоттой хөдөө аж ахуй, соёл, боловсрол, байгаль орчин аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж байгаа юм.

 

Уулзалтын үеэр БНСУ-ын Жэжү мужид 2025 онд болох Азийн эдийн засгийн чуулга уулзалтад Сэлэнгэ аймгийн төлөөлөгчдийг албан ёсоор урилаа.

相关新闻