ХӨВСГӨЛ: Цэргүүд ээждээ цэцгийн баглаа барин ирлээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2024-05-02 09:57:55

Мөрөн, 2024 оны тавдугаар  сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгаас Увс аймгийн ... дугаар ангид 2023 оны I ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж хоймор нутагтаа ирлээ.




Цэргүүдийг аймгийн удирдлагууд, аав, ээж ахан дүүс нь Хотгойдын баатар Чингүнжавын талбайд угтлаа.

Энэ үеэр цэргүүд өөрсдийн хийсэн цэцгийн баглааг барин ирж ээжүүддээ бэлэглэсэн нь аав, ээж нарын сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа.