Импортын цахилгаан хэрэглээ 13.2 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2023 оны тайлангаар 8.5 тэрбум кВт.ц-ын гүйцэтгэлтэй гарчээ.
Энэ нь өмнөх оны
гүйцэтгэлээс 0.3 тэрбум кВт.ц-аар буюу 4.3 хувиар өссөн дүнтэй байгааг өнөөдөр
болсон Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны тайлангийн хурал дээр мэдээллээ.
Нийт цахилгааны:
- 90.9 хувийг дулааны
цахилгаан станцаар,
- 8.5 хувийг нар, салхины эх
үүсвэрээр,
- 0.6 хувийг усан цахилгаан
станцаар,
- 0.01 хувийг дизель
станцаар тус тус үйлдвэрлэсэн байна.
Тайлант онд 2.4 тэрбум
кВт.ц цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 0.3 тэрбум кВт.ц
буюу 13.2 хувиар өсжээ.
2023-2024 оны өвлийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх оноос 11.3 хувиар нэмэгдэж 1636 МВт-д хүрчээ.
Дулааны цахилгаан станцууд
болон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд бүрэн хүчин чадлаар ажилласан байна.
ЭХЗХ-ны тайлангийн хуралд
эрчим хүчний 177 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, ААН-ийн 240 ажилтан албан
хаагч оролцлоо.