ОРХОН: “Малчдад туслах үйлчилгээний цэг” -ийг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Жаргалант суманд “Малчдад туслах үйлчилгээний цэг”-ийг нээлээ.
Энэ төв нь улс
орон даяар өрнөж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий талаар малчдад мэдээлэл,
арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.
Монгол Улсад анх удаа байгуулж
буй тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг санаачлагч
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон Хөвсгөл, Булган, Орхон аймгийн малчдын
төлөөлөл оролцлоо.