ОРХОН: Өрхийн мэргэшсэн сувилагчийг бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/663dfb6fbc717.jpeg)
Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/ Олон улсын Сувилагчдын баярыг угтаж Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагууд “Бидний сувилагч- Бидний ирээдүй” уриан дор баярын хурлаа хийлээ.
Орхон аймагт эрүүл мэндийн 163 байгууллагад эх баригч, сувилагч, эмнэлгийн
тусгай мэргэжлийн 845 мэргэжилтэн ажилладаг. Энэ нь эрүүл мэндийн салбарын
хүний нөөцийн 40.8 хувийг бүрдүүлж байна.
Манай улс 1995 оноос Олон улсын сувилагчдын баярыг тэмдэглэж байгаа
бөгөөд энэ өдөр сувилагчдын ажлын нөхцөл, мэргэжлийн үнэ цэн, сургалт,
хөгжлийн асуудлын талаар хэлэлцдэг уламжлалтай.
Орхон аймаг “Бидний сувилагч- Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэсэн баярын
хурлын үеэрээ сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сувилагчийн нэр
хүндийг өсгөх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Тус аймаг 2016 оноос оройн ээлжид ажиллаж байгаа сувилагчийн хоолны
зардлыг орон нутгийн төсвөөс төлдөг болсныг онцоллоо. Мөн өрхийн мэргэшсэн сувилагч бэлтгэх сургалтыг орон
нутагтаа анх удаа эхлүүлээд байна.