ОРХОН: Эрчим хүчний хэмнэлттэй хаус хороолол барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-11 12:21:50
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/ Хөрс болон агаарын бохирдлыг багасгах  зорилгоор Орхон аймаг эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг иргэдэд санал болгож байна.

 

Тухайлбал, Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутагт 3,4 га газарт  сэргээгдэх эрчим хүчний нөөц буюу нарны дулааныг ашигласан эрчим хүчний өндөр хэмнэлттэй 37 айлын “Хайбрид гарден Эрдэнэт” хотхоныг барих гэж байна.

 

Хотхоны төслийн нээлтийг өнөөдөр А.Амарын талбайд хийж “Хайбрид хаус”, “Хайбрид халаагуур”, “Хайбрид цонх”, “Райзинг девелопмент монголиа”, “Динамик тауэр ХХК болон  Хас, Төрийн банкны төлөөлөл оролцож, “Ногоон зээл”-ийн талаар мэдээлэл өглөө.

 

Иргэд уг хотхонд орон сууц барихад нь орон нутгаас 150-400 метр квадрат газрыг үнэ төлбөргүй олгох юм. 




相关新闻