МҮЭХ “Стэнд бай” хөтөлбөрийг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗасгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн богино хугацааны зээл буюу “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг МҮЭХ дэмжихээ илэрхийлэв.
Монгол Улс 1991, 2009 онд энэхүү хөтөлбөрт хамарч байсан. Уг төслийг буруу хэрэгжүүлсэн Грек зэрэг орнууд эдийн засгийн хүндрэлээсээ гараагүй байгаа. Тиймээс зээлийн гэрээний нөхцөл, хэрэгжих хугацааг нийтэд ил тод зарлах, гэрээнд эдийн засгийн сэргэлт богино нөхцөлтэй байхаар тохиролцох хэрэгтэй гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэв.
Тэрбээр, “Эдийн засаг хүндэрсэн энэ нөхцөлд төсвийн сахилга бат чухал. “Стэнд бай” хөтөлбөр төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэдэг. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Одоогоор Монгол Улсын Засгийн газар, ОУВС хөтөлбөрт хамрах талаар хоёр дахь шатны уулзалт хийж байгаа мэдээлэл байна. Гол нь иргэдийнхээ эрх ашигт нийцсэн гэрээ хийгээсэй гэж хүсч байна” гэлээ.
Г.Даваамаа
Гэрэл зургийг Б.Чадраабал