Эрэгтэйчүүд хоёр, эмэгтэйчүүд нэг хожилтой явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-18 16:42:25

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Парисын Олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлчийн тэмцээн Унгарын Дебрецен хотод эхэлсэн.


Тус тэмцээнд 16 улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөж байгаа юм. Тэмцээнээс ангилал тус бүрд гурван эрх олгоно. Монголын эрэгтэй, эмэгтэй баг өчигдөр эхний тоглолтуудаа хийлээ.


Эрэгтэйчүүдийн шигшээ баг D хэсэгт Бельги, Япон, Польштой орсон. Эхний тоглолтдоо Польшийг 21:14, дараа нь Бельгийн шигшээг 21:17-гоор буулган авав. Ингэснээр тэд хэсгээ итгэл төгс тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр 19:45 цагаас сүүлийн тоглолтоо Японтой хийх юм.


Тэгвэл эмэгтэйчүүд шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Испанид 7:21-гээр хожигдсон. Гэвч алдаагаа засаж, дараагийн тоглолтдоо Египетийн багийг 17:15-аар хожлоо. Тус тоглолтод О.Хулан 14 оноо авч онцгойрчээ. Өнөөдөр 18:30 цагаас Японтой сүүлийн тоглолтоо хийнэ. Тэд хасагдах шатанд үлдэхийн тулд заавал хожих даалгавартай юм.










  


相关新闻