Өнөөдөр зургаан жүдоч барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болно. Дээрх гурван жинд манай улсаас 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Анхзаяа, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нар барилдах юм.
66
кг-д өрсөлдөж буй Б.Эрхэмбаяр “С”, Ё.Басхүү
“D” хэсгийг тэргүүлэн
барилдаж байгаа бөгөөд эхний тойрогт гоц мөргөв. Тэгвэл 73 кг-д Б.Эрдэнэбаяр “B” хэсэгт эхний тойрогт Молдавын шилдэг бөх
Пеливан Петрутай, “D” хэсэгт Л.Энхзаяа
Жибути улсын тамирчин Александер Хуссейнтай барилдахаар таарав.
Харин
эмэгтэйчүүдийн 57 кг-д М.Ичинхорлоо “B” хэсэгт эхний тойрогт Энэтхэгийн Ямини Моуряатай, Л.Энхрийлэн “С” хэсэгт
Австрийн Лаура Каллингертай эхний тойрогт барилдахаар таарав. Хэсгийн барилдаан
14:00 цагаас эхэлнэ.