ОРХОН: “Илүү их уншъя” уриан дор номын баярыг өргөн тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/664ae5a3ceb4d.jpeg)
Баян-Өндөр, 2024 оны тавдугаар
сарын 20 /МОНЦАМЭ/ Орхон
аймгийн Номын төв нь Соёл, урлагийн газартай хамтран 35 дахь удаагийн “Номын
баяр”-ыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион
байгууллаа.
“Илүү их уншъя” уриатай тус баярын үеэр хуучин номын солилцоо, аймгийн зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, гэрээр ном олгох болон ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудын дунд өртөөчилсөн номын үзэсгэлэнг дэлгэлээ.
Мөн есдүгээр ангийн сурагчдын дунд монгол бичгээр “Үсэглэлийн хаан” тэмцээн
зохион байгуулж, 8 дугаар сургуулийн "Босоо бичиг" баг тэргүүн байр, 3 дугаар сургуулийн "Гэгээ" баг
дэд байр, 13
дугаар сургуулийн
"Хүмүүн бичиг" баг гутгаар байр, 7
дугаар сургуулийн
"Эрдэнэс" баг тусгай байрт шалгарлаа.
Англи хэлээр зохион байгуулсан “Үсэглэлийн хаан” тэмцээнд "Эрдмийн сан" сургуулийн 6д ангийн сурагч Н.Байгальмаа тэргүүн байр, 14 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч П. Биндэръяа дэд байр, тус сургуулийн 8а ангийн сурагч Б.Ундрах-Эрдэнэ гутгаар байрт шалгарав. Энэ үеэр цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийн дунд “Чихэртэй АХА” тэмцээн зохион байгуулсан юм.
Түүнчлэн Орхон аймгийн яруу найрагчдын дунд “Нээлттэй микрафон” өдөрлөг, МЗЭ-ийн
шагналт хүүхдийн зохиолч Н.Одонхүүгийн нэрэмжит “Халуун бороо” шүлгийн уралдаан
боллоо.
Номын төвийн Хүүхдийн уншлагын танхимаас АХА тэмцээн зохион байгуулж 110 сурагч оролцов. Тэмцээний тэргүүн байрт 5 дугаар сургуулийн 5д ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, дэд байрт нэгдүгээр сургуулийн 4г ангийн сурагч С.Мягмарсүрэн, гутгаар байрт тус сургуулийн 4г сурагч Б.Энхрийлэн нар шалгарлаа.
Хоёр өдөр үргэлжилсэн уг баярын үеэр 4 дүгээр сургуулийн 4г ангийн хамт
олон “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр шалгарлаа.