Автозамын зарим боомтыг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-22 12:28:28

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23 -нд манай улсын Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг автозамын 14 боомтыг түр хаана.


Харин агаарын замын хилийн боомт Чингис хаан ОУНБ олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомт олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллахыг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээллээ.

 


相关新闻