Э.Намуун: Эхний 2 шалгалтыг хувь хүн өөрөө сайн бэлдээд хийж болох сэдвүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-22 14:39:48

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтын 2024 оны 2 дугаар улирлын эхний ээлжийн шалгалтыг Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулж байна.

 

Аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор 120 хүн бүртгүүлсэн байна.

 

Ингээд шалгалтын эхний ээлжид ороод тэнцсэн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн Э.Намууны сэтгэгдлийг хуваалцлаа.

 

-Танд төрийн албаны шалгалтдаа тэнцсэнд баяр хүргэе. Хэрхэн бэлдэж оров?

-Баярлалаа.


Би Төрийн албаны ерөнхий шалгалтдаа тэнцсэндээ сэтгэл их хангалуун байна. Миний хувьд маш сайн бэлдсэн гэж бодож байгаа. Сургалтад огт суугаагүй. Өөрөө хувиараа бэлдээд орсон.

 

-Шалгалтын сэдвүүд хүнд байв уу. Анхаармаар зүйл юу байв?

-Шалгалтын тухайд ерөнхийдөө эхний 2 шалгалтыг хувь хүн өөрөө сайн бэлдээд хийж болох сэдвүүд юм байна. Харин дүн шинжилгээ дээр маш сайн бэлдэх шаардлагатай юм байна гэж бодлоо.

 

相关新闻