СЭЛЭНГЭ: Аймгийн улсын бүртгэлийн хэлтэс 24/7 үйлчилгээг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-22 16:12:22

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УБХ-ээс 24 цагийн 24/7 үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна.

 

Энэ үйлчилгээний талаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Саранчимэгээс тодрууллаа.

 

-Танай хэлтэс 24 цагийн шинэ үйлчилгээг иргэдэдээ хүргэсэн байна. Энэ 24/7 гэсэн үйлчилгээний талаар тодруулна уу?

-Бид дахин нэг шинэ үйлчилгээг нээж иргэдэдээ хүргэлээ. Энэ ажил маань УБГ-ын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу зохион байгуулсан улсын бүртгэл мэдээллийн лавлагааны 24/7 үйлчилгээ байгаа.

 

Энэхүү 24/7 үйлчилгээг иргэд улсын бүртгэлийг киоск машинаар дамжин авна. 24/7-гийн учир нь иргэний улсын бүртгэлийн 12, хуулийн этгээдийн 4, эд хөрөнгийн 2, нийт 18 төрлийн лавлагаа мэдээллийг энэ машинаар дамжуулж, зарим төрлийг нь үнэ төлбөргүй авч болно.

 

Сэлэнгэ аймаг хилийн бүсэд оршдог онцлогтой. Энэ жилийн хувьд “Ногоон хөгжил, аялал жуулчлалыг дэмжих” жилийн хүрээнд олон иргэн манай аймгаар дамжин зорчин ирэх байх.

 

Иймээс хил, гааль дээр бичиг баримтын зөрчилтэй, лавлагаа мэдээлэл хэрэгтэй байгаа иргэд олноор ирдэг. Иймд энэ үйлчилгээ хамгийн эрэлттэй, ойр дөт үйлчилгээ болж байгаа юм.

 

24/7 үйлчилгээг авахын тулд иргэд заавал ажлын цагаар очих шаардлагагүй. 24 цагийн үйлчилгээтэй учраас амралтын өдрөөр ч хамаагүй манай хэлтэс байрладаг Нутгийн захиргааны 3-р байранд очоод тус үйлчилгээг авахад үргэлж нээлттэй байгаа. 

相关新闻