"Залуу судлаач" клубыг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-10-07 10:27:23

Монголын Залуучуудын холбоо дэргэдээ "Залуу судлаач" клубыг үүсгэн байгуулжээ. 

Тус клубыг залуучуудын дунд бодлогын болон академик судалгааны чадварыг төлөвшүүлэх, судалгааны ажлыг дэмжих, шинэ санаа ололт амжилт бий болгох, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор байгуулсан байна. Клубыг Т.Батсүмбэр-Уул тэргүүлж ажиллах юм. 

Тус холбоо салбар бүрийн залуучуудын төлөөллийг хангасан байнгын хороо, тусгай салбар холбоо, клубүүдийг байгуулан, үйл ажиллагаагаа өргөтгөж буй. 

Б.Туул

 

相关新闻