Төв Азийн бүс нутгийн орнууд хамтарсан дасгал, сургуулилт зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-05-25 11:38:21

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  “Нийтийг хамарсан үйл ажиллагаа болон эрүүл мэндийн бусад аюулын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө”-г турших дасгал сургуулилтыг тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОБЕГ-т зохион байгууллаа.

 

Европын холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төв, Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран “Нийтийг хамарсан үйл ажиллагаа болон эрүүл мэндийн бусад аюулын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” Р87 бүсийн төслийг 2022-2024 онд Төв Азийн Казакстан, Киргизстан, Пакистан, Узбекистан, Тажикистан болон Монгол Улсад хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд уг дасгал сургуулилтыг зохион байгуулсан байна.

 

Дасгал сургуулилтад Олон улсын эрүүл мэндийн байгууллага, ОБЕГ, ҮАБЗ-ийн сургалт судалгааны хүрээлэн, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, ЦЕГ, НЭМҮТ, ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ЦУОШГ-ын Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн төлөөлөл зэрэг 15 байгууллагын 45 мэргэжилтэн бусад орны төлөөлөл цахимаар оролцжээ. 


相关新闻