Буудлагын Дэлхийн цомын тэмцээн Германд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-03 10:49:21

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Германы Мюнхен хотноо буудлагын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ.


Дөрвөн жилийн дараа тус тэмцээнийг Мюнхенд дахин зохион байгуулж буй бөгөөд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор зургаан тамирчин онч мэргэнээ сорино. Тодруулбал, урт бууны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Баяраа, Б.Эрхэмбаяр, О.Есүгэн, Г.Нандинзаяа, гар бууны төрөлд Э.Даваахүү, Э.Бадамгарав нар өрсөлдөж байгаа юм.


Өчигдөр болсон эрэгтэй болон эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн 24, Б.Эрхэмбаяр 28, Н.Баяраа 37, Г.Нандинзаяа 71 дугаар байрт шалгарчээ.


Тэгвэл өнөөдөр холимог урт бууны 10 метр, зургаадугаар сарын 5-нд 50 метрт гурван байрлалаас буудах, хийн гар бууны 10 метрт буудах төрлийн урьдчилсан буудлагатай бол 6, 7-нд шигшээ тэмцээн болно.  


Эл тэмцээнд дэлхийн бүхий л шилдэг буудагч, бүх том үйлвэрлэгчид цугларан, дээд амжилтууд эвддэгээрээ 1972 оны Мюнхений Олимпын тийр алдартай билээ. 

相关新闻