“Зогсоол” хөтөлбөр боловсруулж НИТХ-аар хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-03 13:00:14

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Судалгаагаар нийслэлийн 32 байршилд 3074 мерт хашаа буулгах шаардлагатай байна.


Мөн стандарт хангуулах 646 метр хашаа, чөлөөлөх шаардлагатай 17 гарааш, объект, найман хаалт байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.


Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба энэ онд 244 байршилд 9943 метр хашааг буулгахаар төлөвлөснөөс одоогоор 135 байршилд 4130 метр хашааг буулгаад байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд бетонон суурьтай 57 метр төмөр хашаа, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 43 метр төмөр хашаа, Зорчигч тээврийн нэгтгэлийн баруун талд 71 метр төмөр хашааг буулгажээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Замын түгжрэлийг багасгахад тойрог хурдны зам, их багтаамжийн, олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэж, “Зогсоол” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эхний ээлжид байнгын зогсоолууд болон зогсоол байгуулах боломжтой байршлыг судалж, “Зогсоол” хөтөлбөр боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ” хэмээв.

 

相关新闻