МАН-ын бүлэг парламентын бүрэн эрхийн хугацаанд 126 удаа хуралджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-03 14:37:44

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэн баталсан хуулийн төслүүд болон бүлгийн гишүүдийн хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв.


Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн бүлгийн хуралдаан нь 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацааны төгсгөлийн хурал юм. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай бүлгээс хийсэн ажлуудаа дүгнэж ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 126 удаа буюу 327 цаг хуралдаж, давхардсан тоогоор 215 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 


УИХ өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Боловсролын багц, Сонгуулийн тухай, Эрүүл мэндийн багц хууль, Баялгийн сангийн тухай зэрэг олон чухал хуулийг баталсан. Эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, батлах гол ачааллыг манай намын бүлэг үүрсэн байна. Ингэхдээ бид эв нэгдэлтэй, хариуцлагатай байснаар тодорхой үр дүнд хүрсэн.


Бүлгийн зарим гишүүн цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой саналуудыг хэлсэн” гэв.

相关新闻