Беларусь улстай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-06-03 15:16:12

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Байгалийн нөөц, байгаль орчин хамгааллын сайд Масляк Сергей Михайловичтай хоёр талт уулзалт хийлээ.


Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд эрхэм сайдыг зочлон ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, тусгай хамгаалалттай газар нутаг, ойн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөр болон байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой, тогтвортой ашиглахад хамтран ажиллах талаар санал солилцов. 


Түүнчлэн, “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Беларусь улсын Байгалийн нөөц, байгаль орчин хамгааллын яам хоорондын санамж бичиг”, аялал жуулчлалын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын БОАЖЯ, Бүгд Найрамдах Беларусь Улсын Спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурсан юм.


 

相关新闻