СЭЛЭНГЭ: Боловсролын салбарт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-04 13:00:18

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын  4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЕБС-иудад улсын төсвийн 525 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 ширхэг сүүлийн үеийн зөөврийн компьютер олголоо. Ингэснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн 750 багш зөөврийн компьютертой болжээ.   

 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсан “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээний хүрээнд 2021-2023 онд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хими, физик, биологи, дизайн технологи, гал тогооны төхөөрөмжийг шинэчлэхэд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

 

Мөн тус аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Мандал, Орхон, Сайхан зэрэг сумын сургууль, цэцэрлэгүүдэд Багш хөгжлийн кабинет, ухаалаг самбар, лингафоны кабинет, гал тогооны тоног төхөөрөмжөөр хангахад аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас 100 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.  

 

Цаашид Боловсрол, шинжлэх ухааны сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу сайдын багцаас 500 ширхэг зөөврийн компьютерыг хүлээлгэн өгөх аж.  

 

Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгт орчин үеийн сургалтын хэрэгцээ, шаардлагад нийцсэн /шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи/  хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнийг нийлүүлэх юм. 

相关新闻