“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд найман баг өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 6-9-ндзохион байгуулна.
Энэ сарын 6, 7-нд болох “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнд тэмцээнд Монгол Улсын шигшээ тэргүүтэй Австри, Украин, Хятадын найман баг өрсөлдөх юм. Тухайлбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын үндсэн шигшээ багийн хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна.