Монголбанк өнгөрсөн сард 1.8 тонн үнэт металл худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны тавдугаар сард 1,866.7 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 6.1 тонн үнэт металл худалдан аваад байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны
хэлтэс 135.1 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 386 кг үнэт металл тус тус
худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 254,657.50 төгрөг байсныг төв банк мэдээллээ.