АХБ Сүхбаатар дүүрэгт ногоон төгөл байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2016-10-07 16:55:39

Азийн хөгжлийн банк  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийнхээ ойн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороо “Сэлбэ” дэд төвийн нутаг дэвсгэрт “Ногоон төгөл” байгууллаа.

Тус банкны хөрөнгө оруулалтаар Сэлбэ голын дагуу нийт 50 мод суулгаж, арчилгаа, хамгаалалтыг нь хорооны ажилтнууд, оршин суугчдад хариуцуулан өгсөн байна.  Азийн хөгжлийн банк Засгийн газар, НЗДТГ, Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөрийн эхний шатанд “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвүүдийг, хоёрдугаар шатанд “Дэнжийн 1000”, “Дамбадаржаа” дэд төвүүдийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.  Түүнчлэн тус банк тусгай замын автобус, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотын шинэчлэл зэрэг цар хүрээ, үр өгөөж нь олон нийтэд шууд хүрэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж буй аж.

 Б.Заяа

相关新闻