ӨНӨӨДӨР: ШУА-ийн Их сургуулийн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны зургадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 6-ны пүрэв гарагт
болох үйл явдлын тойм:
09:00 цагт: ГХЯ-нд: Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дэх бага хурал эхэлнэ. Утас: 9912-8871. 8088-0700.
-Засгийн газар хуралдана.
09:00-13:00 цагт: “Блью Скай”-д: Хэвлэл мэдээллийн зөвлөл “Монголын иргэний нийгмийн эгэх хариуцлагын өнөөгийн байдал” сэдэвт уулзалт зохион байгуулна.
11:00 цагт: ХЭҮК-д: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар гарсан болон УИХ-ын 2024 оны сонгуулиар гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлнэ. Утас: 9902-8438.
-Д.Сүхбаатарын талбайд: “Ulaanbaatar Urban
Festival-2024” эхэлнэ. Монголд анх удаа болж буй
энэхүү фестиваль 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет,
модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, pickle ball гэсэн
спортын 11 төрлөөр зохиогдох юм.
13:00
цагт: Богд хааны музейд: “International awards-2024” болох
талаар хэвлэлийн хурал зарлажээ.
14:00
цагт: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
(Дашчойлон хийдийн ард)-д: “Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын
СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх хурал нээлттэй болно. Утас:
9111-7815, 9900-7925.
15:00 цагт: ШУА-ийн Их сургууль (UMAS) албан ёсоор байгуулагдаж нээлтээ хийнэ. Утас: 9960-8771.
-“Органик Монгол” хөтөлбөр, Гидропоник тариаланчдын мэргэжлийн холбоо хамтран тариаланчид, хүнсний ногоочдод зориулсан танилцуулах нээлттэй өдөрлөгийг 21 аймагт зохион байгуулж байна. 6-р сарын 6-нд Дархан-Уул, 7-нд Сэлэнгэ аймагт болно.