Сонгогчдод зориулсан 1800-2800 лавлах утас ажиллаж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сонгогчдын боловсрол төв ТББ-аас сонгогчдыг мэдээллээр хангах зорилгоор 1800-2800 лавлах утас ажиллуулж эхэлсэн байна.
Тус утас нь өдөр бүр 8-20 цагийн хооронд дуудлага хүлээн авах аж. Үүний зэрэгцээ иргэд олон нийтийн сүлжээн дэх “Сонгогчдын боловсрол төв”, “Сонгох өдөр” хаягт хандаж, сонгуулийн тогтолцоо, хууль, эрх зүй, тойргуудын байршил, саналын хуудас зэрэг асуудлаар мэдээлэл авах боломжтой. Эдгээр кампанит ажил нь иргэдийн сонгуулийн идэвх оролцоо нэмэгдүүлэхэд чиглэж буй юм гэж тус төвийн Гүйцэтгэх захирал Д.Элбэрэл ярилаа.
Түүнчлэн уг төв 2020 оноос хойш “V-Check” залууст чиглэсэн кампанит ажлыг зохион байгуулж буй юм.