Махны үнэ 5 дугаар сард өмнөх оныхоос 4.2 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Мах, махан бүтээгдэхүүний үнэ 5 дугаар сард өмнөх оныхоос 4.2 хувиар нэмэгджээ. Үүнд:
- үхрийн махны
үнэ 3.7 хувь,
- хонь, ямааны
махны үнэ 3.1 хувь,
- адууны махны
үнэ 2.7 хувиар нөлөөлжээ.
Улаанбаатар
хотод 1 кг үхрийн цул махыг дунджаар 21408 төгрөгөөр худалдаж байна. Энэ нь
2022 оны 5 дугаар сараас 22.6 хувиар, 2023 оны 5 дугаар сараас 3.9 хувиар, өмнөх
сарынхаас 6.5 хувиар (1304 төгрөгөөр) өссөн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн
хорооноос мэдээлэв.