Монгол, Лаос улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11-12-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийнэ. Тус айлчлалтай холбогдуулж Монгол Улс, Лаос улс хоорондын харилцааны лавлахыг танилцуулж байна.
Дипломат харилцаа:
-1962 оны есдүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон.
-Монгол Улс 1976 онд, БНАЛАУ 1981 онд ЭСЯ-аа нээсэн.
Харилцааны байдал:
-Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа-Бие биеэ дэмжин харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим баримталж байна.
Гол айлчлалууд:
-Монголын талаас Ерөнхийлөгчийн түвшинд:
-1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат
-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди
-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (АСЕМ-ийн дээд хэмжээний IX уулзалтад оролцсон)
-2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Ерөнхий сайдын түвшинд:
-1979 онд Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх
УИХ-ын даргын түвшинд:
-1998 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж
-2002 онд УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж
-2008 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл
-2023 онд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар
Гадаад харилцааны сайдын түвшинд:
-2001 онд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун
-2005 онд Вьентьян хотноо болсон АРФ-ын сайд нарын хуралд Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил оролцож, хурлын үеэр АСЕАН-ы Найрамдал Хамтын ажиллагааны тухай гэрээнд Монгол Улс нэгдэх тухай баримт бичигт гарын үсэг зурсан.
Бусад:
-2009 онд ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатар
-2014 онд Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг
-2019 онд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нар тус тус айлчилсан.
Лаосын талаас Ерөнхийлөгчийн түвшинд:
-1980 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Суфанувонг
-1985 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Суфанувонг
-2007 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон
Ерөнхий сайдын түвшинд:
-1976 онд Лаосын СНЗ-ийн дарга Кейсон Фомвихан
-1988 онд Лаосын СНЗ-ийн дарга Кейсон Фомвихан
-2016 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтад Ерөнхий сайд Тонглун Сисулит оролцсон.
Парламентын даргын түвшинд:
-2000 онд Лаосын Үндэсний Ассамблейн дарга Саман Винякет
-2008 онд Лаосын Үндэсний Ассамблейн дарга Тонгсинг Таммавонг
-2012 онд Лаосын Үндэсний Ассамблейн дарга Пани Ятодү
-2023 онд Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан
-2024 онд Лаосын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак
Гадаад хэргийн сайдын түвшинд:
-1994, 2002 онд БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Сомсават Ленгсават
-2022 онд БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит
Хоёр талын харилцааны механизмууд:
Парламентын бүлгэм:
-Монгол Улсын Их Хуралд Монгол-Лаосын Парламентын бүлэг /2020-2024 онд бүлгийн дарга Б.Энх-Амгалан/
-Лаосын Үндэсний Ассамблейд Лаос-Монголын Парламентын бүлэг /2021-2025 онд бүлгийн дарга Вонсаг Пантавонг/
-2010 онд УИХ-ын Тамгын газрын ЕНБДарга Ц.Шаравдорж Лаос Улсад, ЛҮА-н Тамгын газрын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Тамгын газруудын 2011-2013 оны хамтын ажиллагааны протоколыг байгуулсан.
-2023 оны нэгдүгээр сард Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын Парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид БНАЛАУ-д айлчлав.
-2023 оны хоёрдугаар сард УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан тэргүүтэй Тамгын газрын төлөөлөгчид БНАЛАУ-д айлчилж, “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хооронд 2023-2026 онд хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурав.
ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт:
-1993 онд Гадаад хэргийн төлөөлөгчид
-1994 онд Гадаад хэргийн сайд Сомсават Ленгсават (Улаанбаатар)
-2001 онд Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Сомсават Ленгсават (Вьентьян)
-2002 онд Гадаад хэргийн сайд Сомсават Ленгсават (Улаанбаатар)
-2006 онд Монгол, Лаосын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт, дэд сайд Ц.Цолмон, Бупа Пунсават (Вьентьян)
-2009 онд ТНБДарга Д.Цогтбаатар (Вьентьян)
-2014 онд Монгол, Лаосын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, дэд сайд хатагтай Сүнтон Саяачак. (Вьентьян)
-2019 онд Монгол, Лаосын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, дэд сайд Хампао Эрнтаванх. (Вьентьян)
ГХЯ хооронд байгуулсан баримт бичиг:
-1977-1978 онд ГЯЯ хооронд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. (Вьентьян)
-1980 оны 12 дугаар сарын 5-нд ГЯЯ хооронд хамтран ажиллах анхдугаар протоколд гарын үсэг зурсан. (Вьентьян)
-1985-1986 онд хамтран ажиллах Протоколд Вьентьян хотноо /1985.3.29/, Протоколын хүрээнд 1986-1988 онд хамтран ажиллах төлөвлөгөөг жил бүр батлан ажиллаж байв.
-2001 онд ГХЯ-д хооронд хамтран ажиллах тухай Протоколыг шинэчлэн байгуулсан.
ЗГХК
-1979 онд Худалдаа, эдийн засаг, Шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах, Монгол, Лаосын ЗГХК-ыг байгуулж анхдугаар хуралдааныг 1980 оны есдүгээр сарын 10-нд хуралдуулсан. (Улаанбаатар)
-1981,1982,1983,1985,1987,1989 онд ЗГХК-ын хуралдааныг харилцан зохион байгуулсан.
-1990 оноос Комиссын үйл ажиллагааг хоёр тал түр зогсоосон.
-2010 онд Монголын талын санаачлагаар сэргээн хуралдуулахаар тохиролцож, улмаар 2010 оны 11 дүгээр сарын 1-нд Комиссын ээлжит 8 дугаар хуралдааныг Эрүүл мэндийн сайд нарын хэмжээнд Вьентьян хотноо зохион байгуулсан.
-2012 онд ЗГХК-ын 9 дүгээр хуралдаан. (Улаанбаатар)
-2015 оны 12 дугаар сард ЗГХК-ын ээлжит 10 дугаар хуралдаан хуралдсан. (Вьентьян)
-2018 онд ЗГХК-ын ээлжит 11 дугаар хуралдаан 12 дугаар сард Улаанбаатар хотноо хуралдсан.
-2023 онд ЗГХК-ийн монголын хэсгийн даргаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, лаосын хэсгийн даргаар Эрүүл мэндийн сайд Бунфэн Пуммалаясид тус тус ажиллаж байна.
Орон нутаг:
-2009 онд Монгол Улсын Сэлэнгэ аймаг, Лаос Улсын Аттапе мужтай шууд харилцаа тогтоосон.
-2011 онд Архангай аймаг Лаос Улсын Чампасагак мужтай шууд харилцаа тогтоосон
Монгол, Лаосын найрамдлын нийгэмлэг (МЛНН):
Монголын тал:
-1977 онд МЛНН байгуулагдсан.
-МЛНН-ийн даргаар Н.Цэдэн, Н.Содномцог, Н.Алиасүрэн нар тус тус ажиллаж байсан бөгөөд 2024 оноос Л.Галбадрах ажиллаж байна.
Лаосын тал:
-1978 онд ЛМНН байгуулагдсан. ЛМНН-ийн даргаар Сисана Сисан, Падуанчит Вонгса нар ажиллаж байсан.
-2022 онд Лаос-Монголын найрамдлын нийгэмлэг шинэчлэгдэж, Лаосын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн дэд сайд К.Бунхоуанг нийгэмлэгийн даргаар ажиллаж байна.
Бусад салбарт:
Монголын талаас:
-2007 оноос Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр, Протоколын дагуу манай чөлөөт бөх, жүдогийн дасгалжуулагч нар Лаос Улсад ажиллаж эхэлсэн.
-2010 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай
-2015 онд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат
-2018 онд ХХААХҮ-н дэд сайд Ж.Сауле
Лаосын талаас:
-2008 онд Лаосын Эрүүл мэндийн сайд Понмек Далалой
-2008, 2010 онд Лаосын Биеийн тамир, спортын хорооны дарга С.Пүтоон
-2009 онд Лаосын Хөдөө аж ахуй, ойн сайд Ситахенг Расапон Монгол Улсад
-2013 онд ХААО-н сайд Помкэ Вилайван
-2017 онд Сиенгхуанг мужийн Засаг дарга Сонгот
-2017 онд БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүн
-2018 онд БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд Камман Сунвилөт
Худалдаа, эдийн засгийн харилцаа:
Худалдааны харилцаа
2023 онд 20.37 мянган ам.доллар
2022 онд 45.6 мянган ам.доллар
2021 онд 172.2 мянган ам.доллар
2020 онд 813.2 мянган ам.доллар
2019 онд 182.4 мянган ам.доллар
2018 онд 149.2 мянган ам.доллар
2017 онд 36.6 мянган ам.доллар
2016 онд 25.5 мянган ам.доллар
Экспорт:
2023 онд 2 мянган ам.доллар
2022 онд 0 мянган ам.доллар
2021 онд 1.82 мянган ам.доллар
2020 онд 50.3 мянган ам.доллар
Импорт:
2023 онд 18.32 мянган ам.доллар
2022 онд 45.6 мянган ам. доллар
2021 онд 170.46 мянган ам.доллар
2020 онд 762.8 мянган ам.доллар
Зээл, тусламжийн тухай мэдээлэл
Монголын талаас
-1977 оноос Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр лаосын 130 гаруй оюутан анагаах ухаан, хөдөө аж ахуй, хэл зүй, түүхийн мэргэжлээр манай улсын их дээд сургуульд суралцаж төгссөн.
-1984 онд Монгол Улс Лаост хүн эмнэлгийн 60 ортой “Лаос, Монголын Найрамдал” эмнэлэг, 200 хонь, ямааны аж ахуйг 13.1 сая төгрөгт /тухайн үеийн ханшаар/ багтаан буцалтгүй тусламжаар байгуулсан.
-2001 онд 3000 ам. долларын үнэ бүхий эм, тариаг Монгол Улсын тусламжаар байгуулсан хүн эмнэлэгт бэлэг болгон өгөв.
-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн ордонд зориулж 25275 ам.долларын хивс бэлэглэсэн.
-2010 оны 11 дүгээр сард “Лаос, Монголын Найрамдал” эмнэлгийн их засвар, тохижилтод зориулж 300 сая төгрөг, эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар өгсөн.
-2018 оны 11 дүгээр сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 1000 хонь өгсөн
-2018 оны 11 дүгээр сарын 23-нд Архангай аймгаас хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 50 хонь өгсөн.
-2023 оны 11 дүгээр сард УИХ-аас БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн ордонд зориулж дэвсгэр хивс бэлэглэсэн.
Лаосын талаас
-2003 онд БНАЛАУ-ын Засгийн газар Монгол Улсын Их Хурлын чуулганы танхим болон Засгийн газрын хуралдааны танхимын сайн чанарын модон тавилга /тухайн үеийн ханшаар 200,000 ам.доллараар үнэлэгдэж байсан/ -ыг бэлэглэсэн. УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейгаас 2024 онд 50 модон сандал, ширээг нэмж бэлэглэв.
-2012 онд Монголын дотоодын хэрэгцээний цагаан будаа, элсэн чихрийн нишинг тариалах зориулалтаар 10000 га газрыг урт хугацааны түрээсээр олгохоор зарчмын тохиролцоонд хүрсэн.
Бусад салбар болон иргэд, консулын харилцаа
Батлан хамгаалахын харилцаа
-2016 онд БНАЛАУ-ын Батлан хамгаалах яамны Аж ахуйн асуудал эрхэлсэн газрын дэд дарга дэслэгч генерал Панфавонг Вонгсак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Батлан хамгаалах яамны урилгаар Монгол Улсад айлчилж, цэргийн салбарын аж ахуйн хамтын хамтын ажиллагааны талаар ярилцсан.
-2022 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалатын урилгаар БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийж, “Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон солилцооны тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
-2023 онд БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Жансамон Жаняалад Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.
-2023 онд Монгол Улсад зохион байгуулсан “Хааны эрэлд-2023” Энхийг сахиулах ажиллагааны сургалтад БНАЛАУ-ын Жанжин штабын дэд дарга, бригадын генерал Сумпон Миттапон тэргүүтэй төлөөлөгчид анх удаагаа оролцов.
Боловсролын харилцаа
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 2023 онд 5 лаос оюутан хамрагдаж, АШУИС-2, ХААИС-2, МУИС-1-д тус тус суралцаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр 59 лаос оюутан Улаанбаатар хотод суралцаж байна.
-2024 оны байдлаар БНАЛАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 16 монгол оюутан Вьентьянд суралцаж байна.
Соёлын харилцаа
-2007 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулсан.
-2015 онд ЭСЯ-ны урилгаар Монгол Улсын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг Вьентьян хотноо ирж, Лаосын Үндэсний соёлын төв, олон улсын үзэсгэлэн-худалдааны төвд тус тус тоглолт хийсэн.
Иргэд харилцан зорчиж буй тухай:
-2007 оны 9 дүгээр сараас эхлэн хоёр улсын бүх төрлийн паспорттaй иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог болсон.
Иргэдийн тухай:
-2023 оны байдлаар манай 41 иргэн БНАЛАУ-д, Лаосын 63 иргэн Монгол Улсад тус тус оршин сууж байна.
-2023 онд манай 80 иргэн Лаост, Лаосын 183 иргэн Монгол Улсад тус тус зорчсон.
Харилцааны эрх зүйн үндсүүд
Байгуулсан гол гэрээ, хэлэлцээрүүд
-Визгүй зорчих журмын тухай хэлэлцээр /1978/. (2007 оны 9 дүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцсоноор бүх төрлийн паспорттай иргэд харилцан визгүй зорчих журамд шилжсэн)
-Их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын диплом, гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр /1981/
-Худалдааны тухай хэлэлцээр /1990/
-Төлбөрийн тухай хэлэлцээр /1990/
-Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ /1994/
-Хөрөнгө оруулалтын дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр /1994/
-Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр /2005/
-Ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр /2005/
-Монгол Улсын ЭМЯ, БНАЛАУ-ын ЭМЯ-ны хооронд эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. /2002/
(2015, 2018 онд шинэчилсэн)
-Монгол, Лаосын үндэсний Олимпын хороодын хооронд хамтран ажиллах хэлэлцээр /2005/
-ХХААХҮ-ийн салбарт хамтран ажиллах тухай протокол. /2009/
-Сэлэнгэ аймаг, Аттапе мужтай шууд харилцаа тогтоох тухай Санамж бичигт гарын үсэг зурсан. /2009/
-Лаост цагаан будаа тариалах зориулалттайгаар 10000 га газар түрээслэх, мод тарих, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хонины аж ахуй эрхлэх салбарт хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, төсөл, хөтөлбөр боловсруулан хамтран ажиллах тухай Монгол Улсын ХХААХЯ, Лаос Улсын ХААОЯ хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан. /2010/
-Хоёр улсын ЭСЯ-дын албан байр, сууц, газрыг харилцан ашиглуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2016.12.26/
-Монгол Улс, БНАЛАУ-ын Эрүүл мэндийн яам хооронд эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллах протокол /2018.12.02/
-Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам хоорондын 2022-2027 онд Оюутан солилцох тухай хэлэлцээр /2022.09.04/
-Монгол Улсын Гадаад харилцааны яам БНАЛАУ-ын Гадаад хэргийн яамны хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг /2022.09.04/
-Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон солилцооны тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг /2022.12.09/
-Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хооронд 2023-2026 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг /2023.02.24/
-Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг /2023.09.08/
-Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2023.11.06/
-Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2023.11.06/