“Мөрөөдлийн гоол” тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-10 15:42:37

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Олон улсын хөлбөмбөгийн холбооны “FIFA Football for schools” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй өсвөрийн хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээн эхэллээ.


Яармаг дахь Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болж буй уг тэмцээний тавдугаар шатны тэмцээн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд охид, хөвгүүдийн U12, U14, U16 гэсэн гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Дэлхийн сая сая хүнийг өөртөө татсан хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр бодит ажил болж буй нь энэ.


Монгол Улсад олон улсын жишгийн дагуу нийтийн хөлбөмбөгийг өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин ивээлдээ авсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.  


Уг төслийг дөрвөн жил дараалан хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн оны есдүгээр сараас анхан шатны тэмцээнийг зохион байгуулахад 30 мянган хүүхэд багачууд ур чадвараа сорин өрсөлдөж байсан бол сүүлийн шатанд 61 багийн 900 орчим тамирчин шалгарч үлджээ. Тус тэмцээнээс өсвөрийн шигшээ багийг бүрдүүлж, Олон улсын хүүхдийн спортын наадамд оролцохоороо ач холбогдолтой.










相关新闻