“Өсвөрийн аврагч” тэмцээнийг “Боловсрол” цогцолбор сургууль тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨсвөр үеийнхэнийг гамшгийн үеийн бэлэн байдалд сургах зорилго бүхий “Өсвөрийн аврагч” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн Г.Хулан ахлагчтай баг тэргүүлжээ.
"Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулсан энэхүү тэмцээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 9 Ерөнхий боловсролын сургуулийн 54 сурагч оролцсон байна. Тэмцээний дэд байрт 13 оноогоор Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн Б.Оюунтөгс ахлагчтай баг орсон бол гутгаар байрт 11,2 оноогоор Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн Э.Мөнгөнзаяа ахлагчтай баг оржээ.
Сурагчид гамшигт нэрвэгдэгсдийг аврах, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал, 100 метрийн гүйлт, асуулт хариултын төрлүүдээр өрсөлдөж гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн аврах, тусламж хэрхэн үзүүлэх мэдлэгээ бусадтайгаа хуваалцсан байна.
Ч.Ариунболд