Э.Хүслэн ААШТ-ээс мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-12 10:28:14

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Казахстаны Алматы хотод хөшгөө нээсэн өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний рапид төрөлд олон улсын мастер Э.Хүслэн мөнгөн медаль хүртлээ.


Энэ сарын 9-нд эхэлсэн тус тэмцээнд 33 орны 632 тамирчин (эрэгтэй 353, эмэгтэй 259) зургаан насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Харин манай улсаас 28 өсвөрийн шатарчин ухаанаа уралдуулж байна.


Өчигдөр түргэвчилсэн буюу рапид төрлөөр эхэлж, Төв аймаг, Хан-Алтай клубийн тамирчин, ФИДЕ мастер Э.Хүслэн эх орондоо эхний медалийг авчирлаа. Тэрбээр 15-16 насны охидын ангилалд мөнгөн медалиар энгэрээ мялаав. Түүний насны ангилалд Ираны Махса Алави долоон оноогоор түрүүлсэн бол Э.Хүслэн зургаан оноотой дэд байрт шалгарсан юм. Охидын 16 насны ангилалд 42 тамирчин ур чадвараа сорьжээ.

 

Манай бусад тамирчны хувьд, 10 хүртэлх насны ангилалд И.Цэлмүүн таван оноогоор есдүгээрт, найм хүртэлх насны ангилалд Ц.Гэрэлт-Оюу таван оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна.  


Өнөөдөр стандарт төрлийн тэмцээн эхлэх бөгөөд аваргууд энэ сарын 20-нд тодорно. 



相关新闻