СЭЛЭНГЭ: "Цайны зам ба маймаачин хот"-ын талаар шинжилгээ судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ази-Европыг холбосон худалдааны зам буюу "Цайны зам"-ын талаар судалгаа шинжилгээ хийж, дэлхийн соёлын өв болгон ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой эрдэмтэн, судлаачдын уулзалт боллоо.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод энэ сарын 12-ны өдөр болсон уулзалтад "Цайны зам"-ын эхлэл боомт БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотын
Соёлын байгууллагын ажилтнууд, судлаачид, аймгийн ЗДТГ-ын дарга
Ө.Сувдаа, ТЗУХ-ийн дарга Д.Хишигбат, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн ажилтнууд
оролцлоо.
Ази-Европыг холбосон цайны зам нь Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн Ивцэгийн Нарийн
могойн өртөө, өнөөгийн Суваргын үзүүр хэмээн
нэрлэж заншсан Гялаан нуурын Босго өртөө, эртний Маймаачин
хот буюу Хиагт хот гэсэн чиглэл маршрутаар дамжин,
ОХУ
руу чиглэж арилжаа
наймаа эрхлэн, тэмээн жин тээдэг байсан худалдааны зам юм.
Цайны замын гол боомт болох эртний Маймаачин буюу Хиагт хотын туурь, Алтанбулаг сумын төвд байрлах эртний түүх дурсгалын барилгуудыг судлан шинжилж, сэргээн засварлаж, дэлхийн соёлын өв ЮНЕСКО-д бүртгүүлбэл аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн бий болох.
Цаашлаад Алтанбулаг сумын төв аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих бүрэн
боломж бүрдэх юм.
1729
оноос үүсэлтэй өнөөгийн Алтанбулаг сумын төв эртний Маймаачин хот болон түүгээр
дайран өнгөрч байсан Хятад, Монгол, Орос зэрэг гурван улсын нутгаар дамжин
өнгөрдөг "Цайны зам" нь 13000 гаруй км урттай, Ази-Европыг холбосон худалдааны зам байжээ.