Г.Нарантуяа: Сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хянах байгууллагууд бэлэн байдлаа хангах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-14 10:06:48

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын энэ удаагийн сонгуулиар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа түгээхдээ хиймэл оюун ухаан, шинэ технологи ашиглаж байгаагаараа өмнөх сонгуулиудаас онцлогтой байна.


Иймд сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд дээрх шинэ технологитой холбоотой үүссэн асуудалд хариу арга хэмжээ авах бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатайг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа тэмдэглэлээ. 


Мөн иргэдийн мэдэх эрхийг хангадаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ёс зүйн зарчмаа баримтлах, аливаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг тэнцвэртэй мэдээлэх, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран ажиллах, сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор хэвлэл мэдээллийн 70 гаруй байгууллагын сэтгүүлчийг сургалтад хамруулжээ.



相关新闻