Тусгай дугаар луу залгахад 7035 гэсэн угтвар шаардлагагүй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЯаралтай тусламжийн буюу тусгай дугаарын утсанд дуудлага өгөхдөө орон нутгийн иргэд угтвар код хийдэг байсныг болиуллаа.
Тодруулбал, иргэд тусгай дугаарын 101, 102, 103, 105 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгөхдөө 7035 гэсэн угтвар код хийдэг байсан. Энэ нь яаралтай тулгамдсан үед хүндрэлтэй байдаг гэж Орхон аймгийн иргэд байнга хэлдэг байсан. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газар үүрэн холбооны компаниудтай ярилцаж дээрх бэрхшээлийг арилгажээ. Ингэснээр энэ сарын дөрвөнөөс ямар ч угтар кодгүйгээр дээрх дугаарууд руу шууд залгах боломжтой боллоо.
Одоогийн байдлаар Жи Мобайл, Мобиком, Скайтел компани угтвар кодгүй залгах боломжийг бүрдүүлээд байна. Юнител компани техникийн нөхцөлөө бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ