ДУНДГОВЬ: Доноруудын өдрийг “Амьдрал бэлэглэсэн 20 жил, цусны донор тандаа баярлалаа” уриан дор тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-17 18:14:26
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Бусдын эрүүл энх амьдралын төлөө цусаа бэлэглэгч доноруудын өдрийг “Амьдрал бэлэглэсэн 20 жил, цусны донор тандаа баярлалаа” уриан дор Мандалговь хотноо тэмдэглэлээ.


Доноруудын өдөрт зориулсан баярын хуралд 100 гаруй донор оролцож, энэ үеэр Хүндэт доноруудаа алдаршуулан, шагнаж урамшуулсан байна.  


Дундговь аймгийн хэмжээнд 300 гаруй донор байдаг. Тэдгээрээс тасралтгүй 9 жилийн хугацаанд 36 удаа 13,2 литр цусаа хандивласан донор Б.Энхжаргал, 15 жил 35 удаа 13,4 литр цусаа хандивласан П.Отгонханд нарыг “Хүндэт донор” цол тэмдгээр шагнаж, сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн олон удаа цусаа хандивласан донор Н.Баярмөнх “Манлайлагч донор”-оор шалгарчээ.  


Харин Нигүүлсэн медалиар 22 жилийн хугацаанд 65 удаа 23 литр цусаа хандивласан хүндэт донор С.Болдбаатар, 20 жил 40 удаа 14 литр цусаа хандивлаж, олон хүний амь аварсан хүндэт донор С.Түвшинтөгс нарыг шагнасан байна. 













相关新闻