Монголбанк “Лондонгийн зарчмууд” олон улсын багц зарчимд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-19 10:13:16

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэлхийн алтны зөвлөлийн хуралдаанд оролцож, Колумб, Эквадор, Филиппин улсын төв банкны хамтаар “Лондонгийн зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурлаа.


Дэлхийн алтны зөвлөлөөс баталсан энэ зарчим нь төв банкнуудын бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгож, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд оруулахад туслах зорилготой юм.


Дөрвөн улсын төв банк “Лондонгийн зарчмууд” баримт бичигт гарын үсэг зурснаар худалдан авах алтны эх үүсвэрийг илүү хариуцлагатай хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргахыг Монголбанк мэдээлжээ.

相关新闻