ХОВД: Анхны гавьяат хуульч Ч.Доржгочоо агсанд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-20 18:01:10

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна.

Тус ойд зориулсан олон талт ажлыг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачилж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

Жил бүрийн зургаадугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гарагт Хуульчдын өдөр тохиодог. 

Энэ удаа Хуулчдын өдрийн хүрээнд БНМАУ-ын гавьяат хуульч Чимэдийн Доржгочоо агсанд хүндэтгэл илэрхийлж, дурсгалын самбарт цэцэг өргөлөө.

Ч.Доржгочоо нь 1962-1968, 1972-1981 онд Ховд аймгийн Шүүхийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1978 онд БНМАУ-ын гавьяат хуульч цол олгожээ.  

Энэ удаагийн үйл ажиллагаанд ахмад, дунд, залуу үеийн шүүгчид, шүүхийн байгуулагын ажилтнууд оролцсон бөгөөд Ховд аймгийн шүүхээс тодорсон анхны гавьяат хуульч Ч.Доржгочоогийн намтар, ажлын амжилтаас танилцуулж, дурсамж яриа өрнүүлэв.






    

相关新闻