ХОВД: Сартагтайн гуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-25 11:09:22

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өвөрмөц тогтоц бүхий газар олон байдгийн нэг нь Сартагтайн гуу юм. 

Тодруулбал, Цамбагарав, Алтан Хөхий уулын дундуур урсаж, Ховд гол руу цутгадаг Улиастайн голын цутгал орчим, Цагаан толгойн хөдөө гэх газраас эхлэн Эрдэнбүрэн, Ховд, Буянт, Манхан, Зэрэг сумын нутгийг дамжин Хар-Ус нуурын баруун талаар 175 орчим км үргэлжилсэн гуу сувгийн ул мөр бий.

Үүнийг нутгийн иргэд Сартагтайн гуу гэж нэрлэдэг.

Сувгийн эхний ул мөрийн нэг үзүүр нь Эрдэнэбүрэн сумын Шижигтэйн хавцлын амнаас эхэлж, Жаргалант уулын хаяа бэлийг дагасаар, уулынхаа баруун өмнө талд Манхан сумын Тооройн элс гэх газар хүрдэг.

Газрын гадаргын өндөр, намын түвшнээр үзэхэд сувгийн гүн 20-30 метр байжээ. 

 

相关新闻