ХОВД: Буянт гол дагуу завьт эргүүл ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-24 17:24:44

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Буянт гол дагуу завьт эргүүл хийж эхэллээ. 

Аялал, амралт зугаалгын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан иргэд, хүүхэд багачууд гол, нуураа түшиглэн амарч зугаалах нь нэмэгдэж байна. Иймээс Онцгой байдлын газрын 17 алба хаагч хоёр ээлжээр Буянт гол дагуу 20 гаруй км газарт завьт эргүүл хийх юм. 

Мөн алба хаагчид Буянт голын зусланд гарсан айл өрхийн гишүүдтэй уулзаж, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг түгээнэ. 


Бага насны хүүхэд, иргэдийг үер, усны аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой уг ажлыг зургаадугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх юм.  

相关新闻