Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, Улаанбаатао хотод энэ сарын 23-29-ний өдрийн 00:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Нийслэлд энэ сарын 18-22-нд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж,
Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж,
үерийн нөхцөл байдал үүссэн. Үерийн
улмаас эвдрэл үүссэн барилга, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн
гудамж, талбайн засварыг яаралтай хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын
далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэн бэхжүүлэх, лаг хагшаасыг
цэвэрлэх, мод бутыг шилжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах
цэвэрлэгээ, ариутгал хийх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад
даалгажээ.
Түүнчлэн цахилгаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангах, иргэдийн ундны усны хангамж тасалдахаас урьдчилан сэргийлж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.