Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. -2025 оны наймдугаар сарын 18-24-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
8 дугаар сарын 18-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 7 дугаар сарын үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хороонд болно.
8 дугаар сарын 18-нд: “Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум" МҮХАҮТ-д болно.
8 дугаар сарын 18-нд: УДБЭТ-ын тоглолтын 62 дахь улиралд гадаад, дотоод хамтын ажиллагаагааны санамж бичиг үзэглэх болон цаг үеийн мэдээллийг хүргэх хэвлэлийн хурлыг зохион байгуулна.
8 дугаар сарын 18-нд: Нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг “E-Mongolia” системээр авч дуусна.
8 дугаар сарын 18-нд: Улаанбаатарын “Их дуулга” жүдо бөхийн тэмцээнийг манай улсад гурав дахь удаагаа зохион байгуулна.
8 дугаар сарын 18-нд: ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл түүнийг хэрхэн мөнгө хүүлдэг, орлогоо нуун дарсныг илчилж, салбарын сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
8 дугаар сарын 19-нд: Дэлхийн зураг авалтын өдөр (World Photography Day) буюу гэрэл зургийн урлаг, шинжлэх ухаан, түүхийг хүндэтгэх өдөр. Мөн хүмүүнлэгийн үйл ажиллагааны аюулгүй байдалд ажиллагчдыг хүндэтгэх Дэлхийн хүмүүнлэгийн өдөр (World Humanitarian Day)
8 дугаар сарын 19-20-нд: Олон Улсын Солонгос судлалын хүрээлэнгээс (The International Society for Korean Studies) жил бүр зохион байгуулдаг “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь удаагийн хурал “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвээр болно.
8 дугаар сарын 20-нд: Шумуул нь малариа зэргийг дамжуулахыг нээсэн, дэлхийн шумуулын өдөр (World Mosquito Day)
8 дугаар сарын 21-нд: "Хүрээлэн буй хязгааргүй" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг "NM" тауэрт дэлгэнэ.
8 дугаар сарын 21-23-нд: Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд болно.
8 дугаар сарын 22-нд: Сэргээгдэх эрчим хүчний VII үеийн технологийг Монголд нэвтрүүлж, ногоон санхүүгийн бүтээгдэхүүнийг зарлах нээлт Монголбанкны байранд болно.
8 дугаар сарын 22-24-нд: "Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулна.
8 дугаар сарын 22-26-нд: "ABU Робокон 2025" олон улсын роботын тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулна.
8 дугаар сарын
24-нд: МҮХАҮТ, Бүгд
Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Вьетнамын бизнес
уулзалт”-ыг зохион байгуулна.
8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 15-нд: Тээврийн товчоод дээр нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тарваган тахлаас сэргийлж шалгана.
-"Орос Баяраа" үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.
-2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 26-ныг дуустал үргэлжилж байна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарч байна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд наймдугаар сарыг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
8 дугаар сарын
24-нд: Ховд аймгийн Булган суманд “Үндэсний
Дээд лиг”-ийн “Хасу Мегастарс” клубын дасгалжуулагч, 84 дүгээр сургуулийн багш, ОУХМ Лхамжавын
Баатархүрээгийн нэрэмжит Ахмадын
улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн дуусна.