Орон нутгийн сонгуульд оролцох нам эвслүүд мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа аудитад хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-24 09:30:02

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг энэ оны аравдугаар сарын 11-нд байхаар товлосон.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар, нам эвслүүд энэ сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх юм.


Уг хуваарийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос батлаад буй.

相关新闻