Зарим нутагт бэлчээрийн ургамал муу ургажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Манай орны нийт нутгийн 20 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумын нутгаар бэлчээрийн ургамал энэ сарын 20-ны байдлаар муу ургажээ.
Харин Орхон,
Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв,
Хэнтий, Дорнодын нутгаар хэвийн, бусад нутагт дунд зэрэг ургаад байгаа аж.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр өнгөрсөн арав хоногт салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богдод 33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.