Ц.Уранзаяа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын Йорданы нийслэл Амман хотод үргэлжилж байна.
Өчигдөр чөлөөт бөхийн U17 насны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73 кг-ын барилдаан болж, медальтнууд тодорлоо. Манай тамирчдаас 73 кг-д барилдсан Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ. Түүний жинд есөн тамирчин барилдахад манай бөх Тайванийн тамирчныг 10:0-ээр илүүрхсэн бол хагас шигшээд Казахстаныг 4:1-ээр хожив. Гэвч финалд 0:10-аар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болж, манай баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.
Ц.Уранзаяа 2009 онд төрсөн. Чөлөөт
бөхийн спортоор хичээллээд нэг жил болж
буй. Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, “Алдар” спорт хороонд гавьяат
тамирчин, дасгалжуулагч Б.Одончимэгийн шавь юм. Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын
30-нд өндөрлөнө.