ДАРХАН-УУЛ: Сонгуулийн ирц 43.6 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн ирц Дархан-Уул аймагт 16.30 цагийн байдлаар 43.6 хувьтай үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгуульд 25-40 насны залуусын идэвх сайн байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга О.Хүрэлчулуун мэдээлэв.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 70.725 иргэн сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн байгаа.
Аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай болсон ч санал өгсөн иргэдийн ирцийн мэдээллээр улсын хэмжээнд хамгийн сүүлд буюу ирц муу байгаа аж.
